Нэгдүгээр сургуулийн захирал Д.Цогзолмаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Цогзолмаа Нийслэлийн засаг даргад ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ.


Тус сургуулийн удирлагуудын хувьд сурагчдын үдийн цай хөтөлбөрт хариуцлагагүй хандаж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг баталгаагүй газраас авсан асуудал нь нийтэд хүрсэн. Улмаар Д.Цогзолмаа захирал уг асуудлыг олон нийтэд хүргэсэн багш нараа ажлаас нь халах тушаал гаргасан байдаг. Энэ нь нийгмийн зүгээс  шүүмжлэл дагуулаад байсан юм.
Тэгвэл Д.Цогзолмаа захирал нь ажлаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргаад байгаа аж.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ