“Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэн

Монголын үндэсний түүхийн музейд болж буй “Хубилай хаан ба Монгол жанжин” үзэсгэлэнгээр зочиллоо. Энэ үзэсгэлэн нь Хубилай хааны мэндэлсний 805 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан гарч байгаа юм. Үзэсгэлэнгийн танхимд ороход алтан шаргал сэнтий дээр заларсан Хубилай хааны лаан баримал нүдэнд тусч байлаа. Түүний хажууд Өүлэн эхийн баримал байх нь сүрлэг харагдана. 
Тус үзэсгэлэнд Тулуй, Боорчи, Мухулай, Зэв, Жамуха, Хасар нарын баримал ч байна. Түүхэн хүмүүсээ сэргээн амилуулах лаан баримал барих ажил 2012 онд эхэлжээ. Энэ технологи нь Ази хүний царай, нүдийг хийхэд нэн тохиромжтой аж. Энэ барималд санаатайгаар гэмтэл учруулахгүй л бол 20 гаруй жил хадгалагдах юм байна.
 Үзэсгэлэнд байх бүтээлүүдийн судалгааг Монголын үндэсний түүхийн музейн ерөнхий зөвлөх профессор О.Сүхбаатар хариуцан ажилласан байна. Монголын нууц товчоон дээр 400 гаруй хүний дүр тэмдэглэгдэн үлдсэнээс сонгож авчээ. Монголд анх удаа их хааны баримлыг вакс технологийг ашиглаж хийсэн байна. Хуяг дуулга хийхдээ баатруудын толин дээр өөрсдийнх нь тамгийг хийж өгсөн нь сонирхолтой байв. Үзэсгэлэн ирэх сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ. 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Холбоотой мэдээ