НҮБ-ын ерөнхий Асамблейн 75 дугаар чуулганы хоёрдугаар хорооны үйл ажиллагаа эхэллээ
Монгол Улс хөрш болон бусад оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцоогоо нэмэгдүүлэхийг зорьж буйг тэрээр тэмдэглээд Монгол Улсын санаачилгаар байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв” нь хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлтад чухал ач холбогдолтойг онцолж, тус судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг гишүүн орнууд, хөгжлийн түншүүд болон оролцогч талуудад уриалав.