Төв банкны ерөнхийлөгч Олон улсын Хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцжээ
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Токио хотноо болсон Олон улсын валютын сангийн Ази Номхон далайн бүсийн оффис, Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн тавдугаар хуралд оролцжээ. Уг хурал нь “Хөгжиж буй Ази: Төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүрэх нь” сэдвийн дор болжээ. Хуралд Ази Номхон далайн орнуудын Тѳв банк болон Сангийн яамны удирдлагууд, эрдэмтэн судлаачид оролцсон байна.
Монголын талаас хуралд оролцсон тѳлѳѳлѳл Японы Сангийн яам, ОУВС болон ЖАЙКА-ийн тѳлѳѳллүүдтэй албан уулзалтууд хийн, Монгол Улсын эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцжээ.