Эрдэнэт үйлдэрийн холбогдолтой түүхэн дурсгалт эд зүйл, гэрэл зургийн үзэсгэлэн худалдааны удирдамж

• Дараах төрлөөр үзэсгэлэн худалдаанд оролцоно. ҮүндАлбан баримт бичиг, ном, сонин хэвлэл
Ажлын багаж хэрэгсэл, ахуйн хэрэгцээний эд зүйл
Ойн баяр, тэмдэглэлт үйл явдлын болон соёлын дурсгалын зүйлс
Гэрэл зураг, дуу дүрсний бичлэг
• Үзэсгэлэнд тавигдах үзмэр, эд өлгийн зүйлсийн товч тайлбар, танилцуулга, гэрэл зургийн хамт o.nansalmaa@erdenetmc.mn хаягаар 2020 оны 11-р сарын 11-ний дотор ирүүлнэ. Хэрэв үзмэр, эд өлгийн зүйлсийг худалдах саналтай бол жагсаалт, үнийн саналыг битүүмжлэн 2020 оны 11-р сарын 13-ны өдрийн нээлтийн үеэр ажлын хэсэгт өгнө.
• Эд зүйлсийн аюулгүй байдлыг эзэмшигч өөрөө хариуцна.
• Үзэсгэлэн худалдаанаас музейн сан хөмрөгт байхгүй ховордсон эд өлгийн зүйлийг шалгаруулан, эзэмшигчтэй зөвшилцөн худалдан авалт хийнэ.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН СОЁЛ УРЛАГИЙН ЦОГЦОЛБОРХолбогдох утас: 99018489, 88042823