U-MONEY картыг гар утсаар цэнэглэнэ
Нийтийн тээврийн салбар цахим төлбөрийн системд шилжээд багаггүй хугацаа өнгөрч байна. Гэвч иргэд бэлэн мөнгөөр автобусанд зорчиж, "туулайчлах" тохиолдол цөөнгүй. Хэдийгээр нийслэлийн хэмжээнд u-money карт цэнэглэх мянга орчим цэг бий ч иргэдийн зүгээс “картаа цэнэглэж амжаагүй” гэх шалтгаанаар бэлэн мөнгөөр зорчдог. Тэгвэл энэ асуудал өнөөдрөөс цэгцэрч байна. Нийтийн тээврээр зорчигчид u-money карт цэнэглэх төв хайх шаардлагагүйгээр гар утаснаасаа цэнэглэх боломж бүрдлээ. Энэ талаар Улаанбаатар смарт компани өнөөдөр /2020.11.02/ хийсэн мэдээлэлдээ иргэд карт цэнэглэх төв хайх шаардлагагүйгээр нийтийн тээвэрт зорчих боломжтой гэдгийг онцлов.
Иргэдийн тухайд Hi-Pay solution төлбөрийн системийн “Hi-Pay Wallet” аппликейшнээр дамжуулан NFC дэмждэг гар утасныхаа тусламжтайгаар u-money картаа цэнэглэх юм.
Автобусны карт нь NPC чиптэй ба таны гар утас энэхүү чипийг дэмждэг бол харилцагч банкныхаа дансыг холбосноор u-money картаа цэнэглэнэ. Гар утсаараа u-money картаа цэнэглэснээр
Гар утсаа картаа цэнэглэсэн тохиолдолд автобусанд шууд хэрэглэх боломжтой.
Банкны шимтгэл хураамж төлөхгүй
Ebarimt-д автоматаар бүртгэгдэх юм.