Арилжааны банкуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж эхэллээ
Өнөөдрөөс үйл ажиллагаа эхлүүлж буй арилжааны банкны тооцооны төвүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас "Эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм сахин ажиллах тухай" албан мэдэгдэлийг хүргүүллээ. Мэдэгдлийн хүрээнд Төрийн банк, Хас банк, Хаан банкуудын ажиллаж буй салбаруудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн ханган ажиллаж байгаад хяналт хийгдэж байна. Иргэд банкаар үйлчүүлэхдээ 1.5-2 метрийн зайг барих, амны хаалт тогтмол хэрэглэх, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг уриалж байна.