Ус түгээх байр, худаг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжид тандалт хийж байна

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнэбулган сумын “Ар-Ус Ундарга” ХХК-ийн харьяа ус хангамжийн эх үүсвэрийн худаг, ус түгээх байр, Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт, тандалт хийгдлээ. Тандалтаар 13 цэгээс 26 усны дээжийг авч Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээнд хамруулан, коронавируст халдвараас сэргийлэх, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч сэрэмжлүүлэг, гарын авлага материалаар хангалаа.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ