Дэлхийн нүүдлийн урлагийн үзэсгэлэн GNAP-2020 цахимаар болно
Соёлын яамнаас санаачлаж буй “Байгальд ээлтэй Монгол соёл аян”-ы хүрээнд БНСУ-ын “Korean Nature Artists’ Association -YATOO” нийгэмлэг, “Монголын Байгалийн Уран Бүтээлчдийн Холбоо”-тай хамтран “Дэлхийн Нүүдлийн Урлагийн Төсөл GNAP-2020” олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсон юм.
Энэхүү хөтөлбөрийг Франц, Монгол, Солонгос оронд зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч Ковид 19 цар тахлын улмаас энэ жилийн хамтарсан үзэсгэлэн онлайн хэлбэрээр Монголдоо, БНСУ-ын Гонжу хотноо нээлтээ хийж байна.
Үзэсгэлэнд Монгол Улс, БНСУ, Франц, Австрали, ХБНГУ, Унгар, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Энэтхэг зэрэг 9 орны 20 гаруй уран бүтээлчийн уран бүтээл дэлгэгдэнэ.