Цар тахлын улмаас цусны донор цөөрч, цус цуглуулах ажил 53 хувиар буурчээ

Хөл хорионы улмаас Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн цус цуглуулах ажил жирийн үеийнхээс 53 хувиар буурчээ. Хөл хорионы улмаас сайн дурын донорууд цөөрсөн нь нөөц бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлж, нөөц багасаж байгаа аж.
Тиймээс цусны нөөц бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт цусаа хандивлах хугацаа нь болсон 3000 гаруй хүндэт донортоо урилга хүргүүлэн ажилласан байна. Урилга хүргүүлж, сайн дураар цусаа хандивлах аян өрнүүлснээр сүүлийн долоо хоногт нөөц нэмэгдэж байгаа талаар тус төвийн захирал, АУ-ы доктор Н.Эрдэнэбаяр мэдээллээ. 
Цус хандивлах нь эрүүл мэндэд ямарч сөрөг нөлөөгүй бөгөөд цус 24 цагт нөхөн төлждөг. Нэг хүний цус гурван хүний амь авардаг байна. Сайн дураар цусаа хандивласнаар цусны дэлгэрэнгүй шинжилгээг өгч, эрүүл мэнддээ хяналт тавих давуу талтай аж. 
17 нас хүрсэн 45 кг-аас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж үзсэн хүн бүр цусны донор болох боломжтой. Эрэгтэй хүн хоёр сар тутамд, эмэгтэйчүүд гурван сар тутамд цусаа өгөх боломжтой юм байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ