Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Бадрал тус улсын Онцгой байдлын удирдлагын яамны Дэд сайд Шан Юун-тай уулзаж, хоёр улсын онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, ажлын туршлага солилцох, буцалтгүй тусламж үзүүлэх, хил орчмын ой, хээрийн гал түймрийг унтраахад хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.


Мөн дэд сайд Шан Юун “Монгол Улсын ОБЕГ, БНХАУ-ын ОБУЯ-ны хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн төслийг Элчин сайд Т.Бадралд гардуулж, цаашдын хамтын ажиллагаанд ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.