Мэргэжлийн хяналтын байцаагчид QR кодоор бүртгэх системийг шалгалтандаа нэвтрүүллээ

Хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд 238 улсын /ахлах/ байцаагч 2020.11.15-12.24-ны өдрүүдэд 9 дүүргийн 171 хорооны 10496 (давхардсан тоогоор ) объект хамруулан хяналт шалгалт хийгээд байна. 
Шалгалтаар нийт  5690 зөрчил илрүүлж 71.3 хувийг газар дээр нь арилгуулж, короновируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх эрүүл ахуй, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөх, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар хүргүүлсэн мэдэгдэлүүдийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавьлаа.
 Энэ сарын 23-ны өдрөөс мэргэжлийн хяналтын улсын байцаагчид QR кодоор бүртгэх системийг шалгалтандаа нэвтрүүлж эхэллээ. Энэ хүрээнд короновируст халдвар /COVID-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх 13 асуумжаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянах юм.
 Шалгалтаар 288  иргэн, аж ахуйн нэгжийн  хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 655 нэр төрлийн 2367 ш, 54.8 кг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тухайн байгууллагын дотоод хяналтаар устгууллаа. Мөн QR код байршуулаагүй, үйлчлүүлэгчийн биеийн халуун үзэж бүртгэл хөтлөөгүй, хоорондын зай бариагүй ажлын байрны цэвэрлэгээ хангалтгүй, ариутгал хийлгээгүй зэрэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүд гарч байна.  Хяналт шалгалт үргэлжилнэ.



скачать dle 12.0

Холбоотой мэдээ