Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын зарим төслийг соёлын яам дэмжин ажиллана

Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн өнөөдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын ерөнхий захирал Б.Отгонбатыг хүлээн авч, уулзан 2021-2024 онд хүүхдийн урлагийн боловсролд суурилсан олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцон, төлөвлөгөөний төслүүдээ нэгтгэхээр боллоо. 
Уулзалтад Улсын хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг болон Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын Хөгжмийн урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах ахлах мэргэжилтэн Л.Гэрэлтзул нар мөн оролцсон юм. 
Соён гэгээрэл, амьдрах ухаан, хувь хүний хөгжилд энэ хамтын ажиллагааны агуулга чиглэгдсэн юм. Тухайлбал өв соёл, ардын уламжлалаар дамжуулан хүүхдүүдийг хүмүүжүүлж, зан заншлын танхим ажиллуулахын зэрэгцээ мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран шинэ уран бүтээл хүргэх, уран бүтээлчдийг “Найрамдал” төвд томилолтоор ажиллуулж, хүүхдийн шинэ уран бүтээл төрүүлэхэд дэмжих, Хүүхдийн урлагийн их наадмыг хамтран зохион байгуулах, Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарын мэргэжил дээшлүүлэх семинар зохион байгуулах зэрэг ажлуудыг тухайлан ярилцаж, төслүүдээ нэгтгэн, ирэх оны ажлын төлөвлөгөөндөө оруулахаар боллоо. 
Хүүхдийн ертөнцийг таньж мэдэж, тэдэнд зориулсан бүтээл, бүтээгдэхүүн бий болгох ажил нь нарийн адармаатай ч нөлөөлөл ихтэй байдаг. Тиймээс Соёлын яамны зүгээс хүүхдийг урлагаар дамжуулан хүмүүжүүлэх, эерэг зөв хүн бий болгоход нөлөөлсөн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин, хамтран ажиллаж буй юм.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ