“Мөнххада“ компани арванхоёрдугаар сарын 22-нд нууцаар арга хэмжээ зохион байгуулсан байжээ
Шадар сайд Я.Содбаатар "Хатуу хөл хорио барьж байгаа үед халдвар хамгааллын дэглэмийг сахихад онцгой анхаарахыг иргэддээ сануулмаар байна.
Тухайлбал, “Мөнххада” компани 12-р сарын 23-нд хатуу хөл хорио тогтоохын өмнөх өдөр байгууллагадаа арга хэмжээ зохион байгуулсан. “Тэнүүн огоо” компанийн 10-аад ажилтан нийлж, салхинд гарсан.
Мөн иргэд хэд гурваараа цуглаж шар айраг уусан, төрсөн өдөр, байрны найр хийсэн асуудлуудыг шалгаж, хариуцлага тооцож байгаа.
Цөөн хүмүүсийн алдаатай хариуцлагагүй үйлдлээс болж нийтээр хатуу хөл хорионы дэглэмд шилжих байдалд хүргэж байна хэмээн санууллаа.