Халдвар хаана ч гарч магадгүй, иргэд зөвлөмжөө дагах хэрэгтэй байна

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчийн асуултад хариулав.
Тэрбээр "ГССҮТ болон Баянгол дүүргийн 10 хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй. Ачтан эмнэлгээс тэнд очиж үйлчилсэн эмч байгаа тул тухайн үед эрүүл мэндийн байгууллагаас дээрх арга хэмжээг авсан.
Улаанбаатар хотод эх үүсвэр тодорхойгүй халдвар цаашид гарна. Том дэгдэлт болж олон ойрын хавьтал гадуур явж байна. Ард иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байна. Нийлж баяр тэмдэглэх, бие биенээ гэртээ урих зэргээс хамаарч эх үүсвэр тогтоогүй голомт гарч магадгүй. Бид одоогоор кластер голомтын үед байгаа тул эх үүсвэрийг тогтоох ажлыг шуурхайлна, тогтоогдоно. Гэхдээ хаана ч халдвар гарахад бэлэн болсон тул иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. " гэлээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ