Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдаас нэмж халдвар ИЛРЭЭГҮЙ
ХӨСҮТ-ийн мэдээлснээр коронавирусийн халдвараар 41 хүн халдварласан болохыг мэдээллээ. Мэдээлэлдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтнаас нэмж халдвар илэрсэн тухай ташаа мэдээллийг ХӨСҮТ-өөс өгч, залруулга хийжээ.
Батлагдсан хоёр тохиолдол нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтны хадам ээж, хүүхдээс халдвар илэрчээ. Одоогоор шинээр ҮЦХ-ийн ажилтнаас халдвар илрээгүй бөгөөд ойрын хавьтлыг тусгаарлан ажиглаж байна.
Тус газрын бүх ажилчдыг шинжилгээнд хамруулсан бөгөөд бүгд СӨРӨГ гарсан байна.