Warning: trim() expects at least 1 parameter, 0 given in /home/setgu375/public_html/plugins.php on line 2
Монгол Улсад COVID-19 халдварын тохиолдол нэмэгдээгүй » Setguul.mn

Монгол Улсад COVID-19 халдварын тохиолдол нэмэгдээгүй

Монгол Улсад өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын батлагдсан 10 тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол нэмэгдээгүй болохыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. 
Энэ сарын 19-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 46 хүнд шинжилгээ хийхэд COVID-19 вирусийн халдвар илрээгүй байна. Үлдсэн 200 гаруй хүнээс сорьц авч шинжилгээг үргэлжлүүлж байгаа аж. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан иргэнээс халдвар илрээгүй байна. 
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 289 хүн тусгаарлагдан ажиглалт, хяналтад байгаа аж. Энэ сарын 23-ны өдөр Монгол Улсад ирсэн зорчигдоос гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалт хяналт хийж байгаа бөгөөд сорьцийг Улаанбаатар хот руу тээвэрлэн хүргэж байгаа юм байна
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

?>