Амь эрсэдсэн гал сөнөөгчийн хүү "Эр зоригийн одон" зүүв
Ойн түймэр унтрааж яваад амь эрсэдсэн аврагчийн бяцхан хүүд аавынх нь "Эр зоригийн одон"-г өчигдөр гардуулжээ. Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Бухтон хотод сайн дурын гал сөнөөгч Жеффри Китоны оршуулгын ёслолын үеэр энэ үйл явдал болсон байна. Аврагч Китоны ой 7 сартай хүү аавынхаа өмнөөс ийнхүү "Эр зоригийн одон" гардан авчээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд Сиднейн баруун өмнөд хэсэгт орших Буктон хотын ойролцоох "Green Wattle Creek" цэцэрлэгт хүрээлэнд гарсан гал түймэртэй тэмцэх үеэр Шинэ Өмнөд Уэльсийн гал түймэртэй тэмцэх албаны ажилтан, 32 настай Жеффри Китон, хамтран зүтгэгч Эндрю Эльд Двейер нар амь эрсэдсэн юм байна. Түүний оршуулгад Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон оролцсон бөгөөд салах ёс гүйцэтгэх ёслолын үеэр Шинэ Өмнөд Уэльс мужийн галын асуудал эрхэлсэн комиссар Шейн Фицсиммонс бяцхан хүү Китонд "Эр зоригийн одон" зүүж өгсөн байна.