Аж ахуйн нэгжийн удирдлагуудад

ЭМТ-ийн дансанд төлбөрийг шилжүүлж, гэрээ байгуулснаар хуваарийн дагуу шинжилгээг өгөх эрх үүсэх ба шинжилгээний “сөрөг” хариу гарсан ажилчдын тоон мэдээллийг хавсралт маягтын дагуу гарган Шуурхай штабын gerelee.tum@gmail.com хаягаар илгээж, Шуурхай штабын 88084835, 88076278, 99103995, 88043636 утсаар холбогдох мэдээ, мэдээллийг солилцон, тулгамдсан асуудлыг тухай бүрд нь шийдвэрлүүлж ажиллахыг мэдэгдэж байна.
Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас ээлж солих асуудлаар аж ахуйн нэгжүүдийн удирдлагад дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
- Шинжилгээнд хамрагдсан ажилчдын халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, бусадтай хавьтал үүсгэхгүй байх тал дээр хатуу анхаарч, шинжилгээний хариу гармагц ээлжийн ажилчдыг орон нутаг руу тээвэрлэхдээ батлагдсан журмын дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллах;
- Ээлжээс бууж буй болон ээлжинд гарч буй ажилчдын тээвэрлэлт, халдваргүйжүүлэлт, ариутгал, бусадтай хавьтал үүсгэхгүй байх асуудалд онцгой анхаарч, шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн оношлуураар дахин шинжилгээг авч,нягтлахыг зөвлөж байна.
- Орон нутгаас ээлжинд гарах ажилчдын жагсаалтыг тухайн орон нутгийн Онцгой комиссд хүргүүлж,тус Онцгой комиссоос баримталж буй журмын дагуу ажилчдыг тухайн орон нутгаас гарган, нийслэлд нэвтрүүлэхгүй постоос пост руу шилжүүлэн ээлжинд гаргахдаа орох болон гарах аймгийн Онцгой комиссуудтай хамтран ажиллах

2021 оны 02 дугаар сард ээлжинд гарах ажилчдын PCR шинжилгээ өгөх хуваарийг доорх холбоосоор татаж авна уу:
Татах холбоос: