Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдахаас урьдчилан сэргийллээ

Тухайлбал, жимсний чанамал, даршилсан ногоо, маргарин, үзэм, будаа, бурам, сүүн крем, чихэр, төмсний гурил, бялууны гурил, какао, хятад архи зэрэг нийт 11,6 тн бүтээгдэхүүнийг зориудаар нуун далдалж хилээр нэвтрүүлэхээр завдсан байна. Шалгалтаар хураагдсан эдгээр бүтээгдэхүүнийг Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлд шилжүүлэн чанар, эрүүл ахуйн баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн дотоодын зах зээлд худалдаалагдахаас урьдчилан сэргийллээ.