С.Энхболд: 2021 онд багтаан хүн амынхаа 60 хувийг КОВИД-19-ийн эсрэг ВАКЦИНЖУУЛАЛТАД хамруулна

Нийтлэлч Д.Жаргалсайхан  Clubhouse аппликэйшнд Defacto Club-ийг нээж, цуврал болгон явуулж буй ярилцлагын хоёрдугаар сарын 18-ны өдрийн зочноор Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, вакцинжуулалтын талаарх мэдээллийг өглөө.
Энэ үеэр тэрбээр "ДЭМБ-ын зөвлөснөөр AstraZeneca, Pfizer вакциныг оруулж ирэхээр тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлээд явж байна. Эхний ээлжинд Оксфордын гаргасан AstraZeneca вакциныг оруулж ирнэ.  Манай улс хоёрдугаар сарын 23-наас эхлэн вакцинжуулалтыг эхлэх юм.
Вакцинжуулалттай холбоотой хоёр хэсэг зорилтот бүлгийг гаргасан.
Эхний ээлжинд 150 мянган тун вакциныг эмч, тусгай албан хаагчдаа вакцинжуулна. Нийтдээ хүн амын 60 хувийг дархлаажуулахаар зорьж байна.
Тухайлбал,
  • Төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн ажилтан 56,000 хүн,
  • хариу арга хэмжээнд ажиллаж буй алба хаагчид буюу цагдаа, цэрэг, хил хамгаалах зэрэг салбарын 53,000 орчим,
  • 50-иас дээш насны өндөр настан, архаг хууч, суурь өвчтэй, эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализийн аппаратад ордог зэрэг хүмүүсийг эхний ээлжинд хамруулна.
Үүний дараагаар үйл ажиллагаа тогтвортой байх эрчим хүч, харилцаа холбоо гэх мэт салбарын 20 хувийг хамруулна гээд үе шаттайгаар явна.
Хүн амын 60 хувийг вакцинжуулахад 2 тунгаар хийхэд 2021 оны 11-р сар гэхэд бүрэн хамруулна гэсэн төлөвлөгөө гарсан” гэсэн юм.
Мөн вакцинжуулалтын хоёр тундаа хамрагдсан иргэнийг хурууны хээ болон иргэний үнэмлэхийн QR кодыг идэвхжүүлэн,  гадаадад зорчих карт, сертификат олгох технологийн шийдлийг хийж байгаа гэлээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ