Архангай аймгийн Чулуут сумын нутгаас үхсэн ирвэс олджээ
Дэлхийд нэн ховорт тооцогддог цоохор ирвэс Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Баруун Ангархай гэх газраас олдсон байна.
Баруун ангархайд нутаглаж байгаа малчин Батбилэг 2021.02.17-ны өдөр малаа хариулж яваад үхсэн ирвэстэй таарч, сум руу ярьж мэдээлэл өгсөний дагуу сумын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нар болон гэрэл зурагчин газар дээр нь очиж, ажиллан ирвэсийг сумын төвд авчирсан байна.
Цоохор ирвэсийг аймгийн төвд авчирах бөгөөд Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд хүргэгдэх аж.
Өнгөрсөн оны тавдугаар сард Хангайн нурууны салбар уулсын цоохор Ирвэсийг хамгаалах, судалгаа хийх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн хүсэлтийг ШУ-ны биологийн хүрээлэнд явуулсан тухай хариу аймгийн байгаль хамгаалагчдад ирж байсан бөгөөд дээрхи асуудлыг нутгийн төлөөлөгчийн зүгээс онцгой анхаарч ажиллахаар болжээ.