Эхний ээлжийн вакцин ирлээ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш хамгийн эхний тун вакциныг хийлгэнэ

 
Ковид-19 халдварын эсрэг дөрвөн төрлийн вакциныг Монгол улс оруулж ирж байна. Эхний ээлжийн 'Файзер', 'АстраЗенека' гэсэн хоёр төрлийн вакцин үүрээр 5цаг 40 минутад буулаа.
Тодруулбал Энэтхэг улсаас 150 мянган тун буюу нэг хүнд хоёр тун хийхэд 75 мянган хүнд хийх "AstraZeneca"-гийн вакцин буух бол БНСУ-аас 125 мянган хүнд хүрэлцэх "Pfizer" -ын вакцин бууцжээ. Маргааш буюу энэ сарын 23-ны өдрөөс эхлэн вакцинжуулалт эхлэх бөгөөд тус өдрийн 11 цагт Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн анхны тун вакциныг хийлгэхээр болжээ. 
Эхний ээлжид эрүүл мэндийн салбарынхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, суурь өвчтэй иргэд, онцгой, цагдаагийн байгууллагын ажилтан вакцинжуулалтад хамрагдана. 
 Б.ЭРДЭНЭ

скачать dle 12.0

Холбоотой мэдээ