Чингэлтэй дүүргийн хэмжээнд коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэллээ

Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинаар зорилтот бүлгийн хүн ам (Эрүүл мэндийн салбарын ажилтнууд, нийтийн хэв журмыг сахиулж буй цагдаагийн алба хаагчид, архаг хууч өвчтэй иргэд, 60-аас дээш насны ахмадууд)-ыг дархлаажуулах үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цагт Чингэлтэй дүүргийн хэмжээнд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинжуулалтын ажил албан ёсоор эхэллээ.
ДЭМБ-аас албан ёсоор Pfizer, АstraZeneca вакциныг албан ёсоор бүртгэж авсан бөгөөд манай улсын хувьд өчигдөр өглөө Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн Covishield вакцины 150,000 тунг тусламжаар хүлээн авсан юм.
Манай улс 2021 оны нэгдүгээр сарын 10-нд Pfizer, АstraZeneca, Moderna гэсэн гурван вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэснээ зарласан. Хүн амынхаа 60%-ийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар Засгийн газар төлөвлөсөн бөгөөд одоогоор БНЭУ-аас 150 мянган хүн тун Covishield вакцин,  БНХАУ-аас 300 мянган хүн тун Синофарм вакциныг хүлээн аваад байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ