Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого эхэллээ



Монгол Улсын Хүн ам, орон сууцны 11 дэх удаагийн улсын ээлжит тооллого орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн тооллого нь бүртгэлд суурилсан, уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой юм. Уламжлалт буюу тоологч тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах ажил өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 15-ны өдрийн 22:00 цагт дуусах юм. Энэ удаагийн тооллогоор нийслэлийн хэмжээнд 500 тоологч, 128 шалгагч ажиллаж байна.
Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох чухал ач холбогдолтой юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
скачать dle 12.0

Холбоотой мэдээ