Хөвсгөлийн Цэцэрлэг суманд 6 хүний шинжилгээний хариу ЭЕРЭГ гарлаа
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд бүртгэгдсэн халдвартай нэг иргэний ойрын хавьтал болох зургаан хүний PCR шинжилгээний хариу эерэг гарсан гэж тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Хөвсгөл аймагт анх удаа PCR шинжилгээг орон нутагтаа хийсэн бөгөөд хариуг баталгаажуулахаар Орхон аймгийн Бүсийн оношилгооны төвд хүргүүлжээ