Худалдаа үйлчилгээний газруудад шөнийн шалгалт хийлээ

Шалгалтаар 985 зөрчил илэрч 548 буюу 55.6 хувийг газар дээр нь арилгуулж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөлтийг хангуулахаар 18 заалт бүхий 6 албан шаардлагыг үйлчилгээний газруудад хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрч байна. Үүнд:
1. QR код байршуулаагүй, бүртгэл хангалтгүй- 474
2. Ажилтан, үйлчлүүлэгч бүрийн биеийн халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй-252
3. Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй, бөөгнөрөл үүсгэсэн-128
4. Үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг 2 метрээс доошгүй, ширээнд суудал алгасч суухаар тооцон ширээ, сандлыг байршуулаагүй-30
5. Ажилчид халдвар хамгааллын бүрэн хэрэгсэлгүй ажиллаж байсан /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-42
6. Ажилчдад зориулсан халдвар хамгааллын хэрэгсэл халдваргүйтгэлийн бодисын 5-аас доошгүй хоногийн нөөц бүрдүүлээгүй-18
7. Сэжигтэй тохиолдлын түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-41 зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.














