БНХАУ хилээ хэзээ нээхийг мэдэхгүй байна

Өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхлэн БНХАУ хилээ хааж, машин нэвтрүүлэхгүй байгаа билээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхнаас тодруулахад "БНХАУ-ын тал энэ сарын 20-ноос хойш машин нэвтрүүлэхгүй байгаа. Тухайн үед гаалийн хашаанд нэг ачааны машин шатсан юм. Тиймээс тухайн хашаанд бөөгнөрсөн автомашинуудыг цэгцэлнэ, зай талбай гаргана гэх шалтгааны улмаас 20-нд манайхаас гарах урсгалыг хаасан. 
Ингээд байж байтал 23-нд Замын-Үүд суманд КОВИД-19 халдвар бүртгэгдсэн. Үүнээс хойш БНХАУ-ын тал албан ёсоор ямар нэгэн шалтгаан мэдэгдэлгүйгээр автомашин нэвтрүүлэхгүй байгаа. 
Хилийн цаана байсан ачааны машинууд бол цөөн тоогоор орж ирж байгаа. Өчигдөр гэхэд таван машин орж ирсэн. Мөн уул уурхайн зориулалттай импортын машинууд орж ирж байгаа." хэмээлээ. 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ