“МТ”-ийн шатахууны бизнесийг Швейцарын “Гленкор” авсан уу?

Түүнийг 48 цаг саатуулаад суллаж байлаа. Тухайн үед баривчилсан шалтгааныг нь “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбоотой гэж байв. Тэгвэл саяхан “Магнай трейд” компанийн шатахуун, шатах тослох материалын бизнес ОХУ-ын бизнесмэнүүдэд шилжжээ.
Оросууд “Магнай трейд”-ийн бизнесийг худалдаж авсан бололтой. Хамгийн гол нь энэ бизнесмэнүүдийн ард Швейцарын “Гленкор” компани бий гэх мэдээлэл байна.
Швейцарын “Гленкор” компани нь дэлхийн уул уурхайн олборлолт, боловсруулалт том компаниудын нэг. Тус компанийг ОХУ-ын төрийн томчууд, олигархиуд, тэр дундаа Олег Дерипаскатай холбоотой гэдэг.
Мөн “Гленкор” нь зургаан жилийн өмнө “Рио Тинто”-той нэгдэх талаар яриа хэлэлцээр хийж байсан юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин