Мьянмар улсад хүнсний хомсдол үүслээ
1962 оноос хойш цэргийн чанга дэглэмтэй байсан Мьянмар улсад 2011 онд Ардчилал ялж ард түмэн нь олон жилийн хатуу чанга, цэргийн дэглэмээс салсан юм. 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Цэргийнхэн улс төрийн эргэлт хийж эрх баригч Ардчиллын төлөө үндэсний лиг намын дарга, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Минт тэргүүтэй улстөрчдийг хорьсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа.
Иргэд төрийн эргэлт хийснийг эсэргүүцэж жагссаар байгаа бөгөөд цэргийнхэн энгийн иргэд рүүгээ гал нээж одоогийн байдлаар 700 гаруй хүний амь үрэгдээд байна. Тус улсад улс төрийн хүнд нөхцөл байдал үүссэний уршгаар санхүүгийн хямрал нүүрлэж, хүнсний хомсдол үүсэн, олон сая иргэд өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарсныг НҮБ мэдэгдлээ.
ТӨР.МНС.Нандинцацрал