Мьянмар: Мөргөлдөөний улмаас амиа алдагсдын тоо 400 давлаа
Цэргийнхэн Засгийн эрхийг хүчээр авсныг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн сарын 1-нээс хойш Мьянмар улсад үргэлжилж байна. Жагсагчид болон цэргийн хүчнийхний мөргөлдөөн өчигдөр оргилдоо хүрч, нэг өдрийн дотор 114 хүн амиа алджээ. Ингэснээр жагсаал эхэлснээс хойш цагдаа нарын гарт амиа алдсан иргэний тоо 400-г давлаа.
“Тэд биднийг амьтан шиг үзэж, амийг минь хороож байна. Энэ бол олон нийтийг хамарсан аллага” гэж нэгэн иргэн ярилаа. Түүнчлэн төв телевиз нь энэ аймшигт мөргөлдөөн болохоос өмнө “Өмнөх аймшигт амиа алдсан эмгэнэлт явдлаас бид толгой эсвэл нуруундаа буудуулах аюул ойрхон байгааг мэдэх ёстой” хэмээн зарласан байна.
Эх сурвалж: BBC