Тэрүнофүжи дөрвөн жилийн дараа дахин озэки цолтой барилдана

 
Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос тавдугаар сарын нацү башёгийн банцүкэг зарлав. 69 дэх их аварга Хакүхо есөн жилийн дараа ганцаараа ёкозүна цолтойгоор банцүкэд бичигдсэн. Гэхдээ тэр өнгөрсөн сард гэмтлийн улмаас башёг орхиж, улмаар мэс засалд орсон. Тиймээс нацү башёг өнжих биз. Тэгвэл Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дөрвөн жилийн дараа дахин озэки цолтойгоор барилдах нь. Жонидан зиндаа хүртэл чансаа буурч байсан тэрбээр өнгөрсөн башёд түрүүлээд зогсохгүй озэки цолоо эргүүлэн авсан билээ. Ирэх сарын 9-нд эхлэх башёгийн таван зиндаанд Монголын 20 сүмоч барилдахаар бүртгүүлжээ. Манай 23 бөхөөс Хакүхо аваргаас гадна жюүрёогийн гуравдугаарт эрэмбэлэгдсэн Азүмарюү Тодбилэг коронавирусийн халдвар авсны улмаас башёг өнжиж магадгүй. Сүмогийн дээд зиндаанд Кирибаяма Лхагвасүрэн, Хоошёорюү Бямбасүрэн, Ичинёожо Ичинноров, Тамаваши Мөнх-Оргил, Чиёошома Мөнхсайхан нар барилдана.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

скачать dle 12.0

Холбоотой мэдээ