Коронавирус илэрсэн Энэтхэг иргэд тусгаарлалтын дэглэм зөрчиж, гадуур сэлгүүцэж байжээ
Дөрөвдүгээр сарын 26-ны Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 энэтхэг иргэнээс халдвар илэрлээ. Дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор БНЭУ-ын нарийн мэргэжлийн техник инженерийн 60 иргэн ирсэн бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн гэж УОК-ын Шуурхай Штабаас мэдээлж байсан билээ. Мөн дээрх иргэд Дорноговь аймагт тусгаарлагдаж байхдаа халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй сэлгүүцэж байсан баримтыг иргэд ил болголоо. Уншигч та хэрэв санаж байгаа бол ХБНГУ-ын нисэх онгоцны буудал дээр эерэг хариутай Монгол эмэгтэйг онгоцонд нь суулгаагүй орхиод ирж байсан. Гэтэл цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед гадаадаас хүмүүс авчран, тэдгээр иргэд нь халдвар хамгааллын дэглэм сахихгүй улмаар 19 хүнээс коронавирус илэрсэнд иргэд бухимдалтай байна.