Их мастер Б.Мөнгөнтуул, Д.Номин-Эрдэнэ нар дэлхийн шилдэг 100 шатарчинд багтлаа

Олон улсын шатрын холбооноос хоёр сар тутамд гаргадаг чансаагаа шинэчилжээ. Шинэ чансааг их мастер Магнус Карлсен тэргүүлсэн хэвээр байгаа бол АНУ-ын шатарчин, их мастер Фабиона Карауна дэд байрт жагссан. Харин Карлсентай дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрх авсан ОХУ-ын шатарчин, их мастер Ян Непомянщий дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Тэгвэл эмэгтэй шатарчдыг их мастер Хоу Ифань манлайлж, Оросын Александра Горячкина, Энэтхэгийн Хюмпи Конеру нар удаалав. Манай улсаас Монголоос төрсөн анхны эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул 2428 оноогоор чансааны 35 дугаарт эрэмбэлэгдлээ. Харин их мастер Д.Номин-Эрдэнэ 2382 оноогоор 81 дүгээрт жагсчээ. 
Монголын эмэгтэй шатарчдаас манлайлж буй “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуулын хувьд 2002-2007 онд охидын дэлхийн топ 20 шатарчинд багтаж байсан бол 2008 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй шилдэг 100-д багтаж байгаа юм. 
Харин залуу их мастер Д.Номин-Эрдэнэ 2018 онд шилдэг 100 охидын жагсаалтын наймдугаарт эрэмбэлэгдэж байсан бөгөөд 2019 онд их мастер цолонд хүрсэн билээ. 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Холбоотой мэдээ