Вакцин, био бэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орлоо

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албаныхан өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав.
Монгол Улс зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан, 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай агуулахтай байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны “Коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах” төсөл болон НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд Вакцин, био бэлдмэлийн төв агуулахын өргөтгөлийн барилгыг гурван сарын хугацаанд барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын төлөөллөөс гадна Дэлхийн банк, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл зэрэг албаныхан оролцов.
Энэхүү өргөтгөл нийт 1686 ам метр талбайтай бөгөөд дотроо хөргөх өрөө, хөлдөөгч, хуурай агуулахтай. Мөн өдөрт 100 кг хуурай мөс үйлдвэрлэх хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, дэвшилтэт технологи, шийдэлтэй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй ажиллагааг бүрэн хангасан цогц бүтээн байгуулалт болжээ. Вакцин, био бэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орсноор хамгийн багадаа 2-3 сая тун вакциныг нэг дор хүлээн авах, вакцины нөөцийг зохистой бүх хэмд (+2-+8, -15-25, -70-80) стандартын дагуу хадгалах боломжтой болсон байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ