ЭМЯ: 2273 тохиолдол батлагдаж, 93 хүний бие маш хүнд байна
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр Covid-19 цар тахлын 2273 шинэ тохиолдол батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 807 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.Өнөөдрийн байдлаар 11255 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 937 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 93 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 59737 болж нэмэгджээ.
Цар тахлын халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад уг өвчнөөр 2029 хүн эндээд байна.