АШТ:Баг тамирчид 4 алт, 2 хүрэл медаль хүртлээ
Зууны манлай МУГД В.Батбаяр багшийн нэрэмжит насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны баг тамирчид 4 алт, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Тодруулбал, эмэгтэй 52кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 54кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63кг-ийн жинд ОУХМ У. Шинэцэцэг, эрэгтэй 63,5 кг-ийн жинд Б.Мишээлт нар алтан медаль, эрэгтэй 54кг-ийн жинд Б. Цэндсүрэн, эмэгтэй 70 кг-ийн жинд Б.Сайнбаяр нар хүрэл медаль хүртсэн юм.
Тэмцээнд 41 байгууллагын 300 гаруй тамирчин оролцсноос “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Мишээлт “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооноос мэдээллээ.