Зургаан настай Эрхэмбилэг хүүд ТУСЛАЯ

Тус эмнэлэгт хүүг эмчлүүлж, эрүүл саруул болгоход эмчилгээний зардалд 110сая төгрөг шаардлагатай гэсэн тул элэг нэгт Монгол ахан дүүсээсээ хандивын гараа сунгаж бяцхан хүүд амьдрал бэлэглэхийг хүсэхээс гадна урлаг соёлынхонтой хамтран хандивын тоглолт хийх гэж байна.
Манай урлаг соёлынхон маань дуу нэгтэйгээр сэтгэл зүрхээ нэгтгэж UB palace-н их тамхинд 2022 оны 4-р сарын 7 нд 19:00 цагт (Эрхэмбилэг) бүх оддын хандивын тоглолт хийхээр боллоо. Эрхэм түмэн олон минь халуун сэтгэлийн гараа сунган сэтгэл зүрх, амьдрах итгэл бэлэглэж аав ээжид нь дэмжлэг үзүүлэн нэгэн гэр бүлийг элэг бүтэн болгохын төлөө халуун гараа сунгахыг уриалж байна.
Тоглолтооч үзье, хөөрхөн хүүд хандиваа ч өргөе!
Маш халуун дулаан тоглолт болно. Хүндэтгэн хүлээн авсан бүх уран бүтээлчиддээ баярлалаа.