2023 оны 1 сарын байдлаар 159.6 сая ам.долларын 176.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 88.6 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна. 2023 оны 1 сарын байдлаар 159.6 сая ам.долларын 176.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 25.7 мян.тн буюу 17.1 хувиар, үнийн дүнгээр 44.0 сая ам.доллар буюу 38.1 хувиар тус тус өссөн байна.
Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 92.6 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 19.9 хувийг автобензин, 72.7 хувийг дизель түлшний импорт тус тус эзэлж байна.
Автобензины импорт: 2023 оны 1 сарын байдлаар 31.8 сая ам.долларын 43.3 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 3.7 мян.тн буюу 7.8 хувиар, үнийн дүнгээр 4.3 сая ам.доллар буюу 12.0 хувиар тус тус буурсан байна.
Дизель түлшний импорт: 2023 оны 1 сарын байдлаар 116.0 сая ам.долларын 123.8 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 49.8 сая ам.доллар буюу 75.3 хувиар, биет хэмжээгээр 34.3 мян.тн буюу 38.3 хувиар тус тус өссөн байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ