Татварын орлого 1.2 их наяд төгрөг буюу 34.8 хувиар өсжээ

ҮСХ-ны мэдээллээр татварын нийт орлого энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөгт. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг буюу 34.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнд:
Орлогын албан татварын орлого 604.3 (73.1 хувь) тэрбум төгрөг,
НӨАТ 158.4 (19.2 хувь) тэрбум төгрөг,
Нийгмийн даатгалын орлого 198.7 (31.3 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Татварын нийт орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс долоон хувиар, бусад татвар, хураамжийн орлого 0.6 хувиар тус тус өссөн байна. Харин НӨАТ-ынх 2.8, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.4, нийгмийн даатгалын орлогынх 0.5, онцгой албан татварын орлогынх 3.9 нэгж хувиар тус тус буурсан байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ