УЛААНГОМ СУМЫН УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭРТ ЭРҮҮЛ АХУЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООГООГҮЙ БАЙНА


Барилгын хөгжлийн төвийн Нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтнүүд Увс аймгийн Улаангом хотод ажиллаж байна. Тус аймгийн нийтийн аж ахуйн байгууллага болох “Чандмань Увс” компани нь Улаангом хотын 20 мянга гаруй хүн ам, нийт 2700 гаруй өрхийг ундны цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Гэвч цэвэр усан хангамжийн эх үүсвэрийн гүний худгуудад эрүүл ахуйн бүс тогтоогоогүйгээс шалтгаалан гэр хороолол, малын хашаа, ногооны талбай, хогийн цэг, жорлон, муу усны нүх зэрэг бохирдуулагч эх үүсвэрийн дунд байрлаж байна. Тиймээс Улаангом сумын иргэдийн ундны ус бохирдож болзошгүй эрсдэлтэй байна. Уг асуудлыг шийдвэрлэх саналыг Нийтийн аж ахуйн байгууллагаас орон нутгийн удирдлагуудад удаа дараа тавьж байгаа боловч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Тиймээс энэ чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажилласан байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ