11-15 насны охидыг дарамтлан уулзаж,дур хүслээ ёс бусаар хангасан 40 настай эрэгтэйг цагдан хорьж шалгаж эхэлжээ

Энэ оны тавдугаар сарын 29-ны өдөр цагдаагийн байгууллагаас 40 настай эр “Д” гэгчийг саатуулжээ.
Учир нь "Д" нь фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан, насанд хүрээгүй 11-15 настай охид руу найзын хүсэлт илгээн, улмаар чатаар харилцан илтгэлийг нь олж танилцаж, харилцаа тогтоон охидын нүцгэн зураг, бичлэгийг ятгах, гуйх, мөнгө өгөхөөр амлах зэргээр хуурч мэхлэн авах үйлдлийг хийж, насанд хүрээгүй 57 охинтой харилцаа тогтоосон байна.
Улмаар охидыг хуурч олж авсан нүцгэн зураг, бичлэг, харилцсан чат зэргийг ойр дотны хүн рүү нь явуулна эсвэл олон нийтийн сүлжээнд тараана гэж айлган сүрдүүлж, заналхийлэн одоогийн байдлаар насанд хүрээгүй 11-15 насны 8 охинтой дээрх аргаараа уулзаж хүчээр бэлгийн харьцаанд орсон мөн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй.
Тиймээс цагдаагийн байгууллагаас “Д”-г цагдан хорьж шалгаж эхэлжээ. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч багш нар насанд хүрээгүй охидынхоо цахим хэрэглээнд тогтмол хараа хяналт тавьж байхыг сэрэмжлүүлж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ