Дэлхийн хамгийн царайлаг залуугаар Роберт Паттинсоныг нэрлэжээ

Их Британийн “Daily Mail” сонинд мэдээлснээр, Английн гоо сайхны мэс засалч, доктор Жулиан Де Сильвагийн гаргасан Гоо үзэсгэлэнгийн алтанхарьцааны “шинжлэх ухаан”-д тулгуурлан Р.Паттинсоныг ийнхүү тодруулсан ажээ.
Энэхүү харьцааг Европын сэргэн мандалтын үеийн уран бүтээлчид, уран барималчдын нэртэй бүтээлүүддээ дүрсэлсэн хүний бие махбодын төгс хэмжүүрүүдэд үндэслэн гаргасан байна.

Р.Паттинсоны Гоо үзэсгэлэнгийн алтанхарьцаа92.15 хувь байжээ. Өдгөө 33 настай түүний нүд, хөмсөг, хамар, уруул, эрүү, нүүрний хэлбэр гоо үзэсгэлэнгийн төгс харьцаанд бусад жүжигчнийхээс илүү дөхсөн байна.

- Роберт Паттинсон (92,15%)
- Хенри Кавилл (91,64%)
- Брэдли Купер (91,08%)
- Брэд Питт (90,15%)
- Жоржж Клуни (89,91%)
- Хью Декман (89,64%)
- Дэвид Бекхэм (88,96%)
- Идрис Эльба (88,01%)
- Канье Уэст (87,94%)
- Райан Гослинг (87,48%)нар бичигджээ.