Япон дахь гадаадын ажилтнуудын тоо ихээхэн өсжээ
Япон улсад ажиллаж буй гадаадын ажилтнуудын тоо өнгөрсөн онд 1.65 сая хүрсэн нь урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр тоон үзүүлэлт болсон талаар тус улсын Хөдөлмөрийн яам мягмар гарагт мэдээлжээ.
Хөдөлмөрийн яамны тайланд дурдсанаар, Японд өнгөрсөн оны 10 дугаар сарын эцсийн байдлаар гадаадын 1658804 иргэн ажиллаж байсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 190 орчим мянга буюу 13 хувиар өссөн ажээ.
Тэднийг улс орноор нь авж үзэхэд Хятад/418 мянга/, Вьетнам/401 мянга/,Филиппиний/179 мянга/иргэд дийлэнх хувийг бүрдүүлсэн бол ангиллаар нь авж үзвэл техникийн дадлагажигчид хамгийн их хувийг эзэлсэн байна.