Германд шувууны томуу дэгджээ

Германы баруун өмнөдБаден-Вюртембергмужид шувууны томуугийнA(H5N8)вирус дэгдсэн тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах байгууллага мэдэгдсэн байна.

Шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн газарт байсан 69 шувууны 44-т нь вирус илэрсэн бөгөөд бүх шувууг устгасан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Германд шувууны томуугийн тохиолдол зэрлэг шувуунаас илэрчээ. Шувууны томуу нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. 

скачать dle 12.0

Холбоотой мэдээ