Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмч, ажилчдад амны хаалт хандивлав
Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос санаачлан “Мөрөөдлөө урлая” МСҮТ-ийн дэмжлэгээрөнөөдөрэмч, ажилтнууддаа амны хаалт хандивлалаа.
Сүүлийн өдрүүдэд амны хаалтны эрэлт, хэрэгцээ ихсэж, хомсдол үүсэж байгаатай холбогдуулан тус төвийнхамт олонстандартад нийцсэн материалаар 800 ширхэг амны хаалт оёж бэлтгэсэн байна.Нийгмийн хариуцлагаа ухамсарлан бодит туслалцаа үзүүлсэн тус төвийнхөнд эмнэлгийн удирдлагууд талархалилэрхийлэв.
Ташрамд дурдахад, дэлхийн 27 улс оронд шинэ коронавируснийхалдварын тохиолдол бүртгэгдэж, тухайн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улс орнууд арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.