Ши Жиньпин: Эмч, сувилагч нартаа хүндэтгэл илэрхийлье
Хятадын дарга Ши Жиньпин өчигдөр үдээс хойш Бээжингийн "Дитань" эмнэлэгт ажилласан байна. Тэрбээр шинэ төрлийн коронавирусний халдвар авсан өвчтөнийг эмчилж буй байдалтай танилцжээ. Үхань хотын хүнд өвчтөнийг хүлээн авч эмчилж буй эмнэлэгтэй видеогоор холбогдож, Төв хорооны хяналтын ажлын хэсэг, Хубэй мужийн удирдах албаны холбогдох хүмүүстэй ярилцсан байна.
Үүний дараа Ши Жиньпин Чао-Ян дүүргийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвд хүрэлцэн очиж, яаралтай хариу арга хэмжээ авах, эпидемиологийн судалгаа, үзлэг шинжилгээний тайлан гаргах, урьдчилан сэргийлэх ажилтай танилцжээ. Тэрбээр эмнэлгийн эмч, сувилагч нартай ярилцан, тэдний саналыг сонссон байна. Энэ үеэрээ "Миний бие намын төв хорооны нэрийн өмнөөс халдвартай тэмцэж буй бүх эмч, сувилагч нарт хүндэтгэл илэрхийлж байна" гэжээ.
Хятадын олон улсын радиогийн мэдээлэлд өгүүлснээр коронавирусний халдвар 2020 оны хоёрдугаар сарын 11-ний байдлаар ийм байна.