Хайртдаа барих хамгийн сайхан бэлгээр хүмүүс "Маск" сонгожээ


Өнөөдөр бол гэгээн Валентины баяр. Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын энэхүү баяр нь жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд болдог уламжлалтай.  Харин энэ жилийн хувьд БНХАУ-д тархсан коронавирусын улмаас хөл хорио тогтоосон учир хосууд нэг нэгэндээ бэлэглэх боломжтой хамгийн сайхан бэлэг бол маск буюу “Амны хаалт” гэж сошиал орчинд шуугиж байна.
Цахим сүлжээгээр олон нийт өөр өөрийн хуудаснаа үзэл бодлоо хуваалцдаг. Тиймдээ ч иргэд хөл хорио тогтоосон энэ цагт олон нийтийн газраар явж, тансаг ресторанд хоол идэхээс илүүтэй эрүүл мэнддээ анхаарч буйгаа илэрхийлжээ.
Ер нь хайртай хүмүүстэйгээ хамт байх урт удаан хугацаанаас илүү жаргал үгүй учир элдэв тансаг үзүүлбэр, илбэ шидийн бэлэг бус энгийнээр хэлбэл маск, шоколад өгөөд өдрийг жаргалтай өнгөрүүлбэл болох нь тэр гэж олон нийтийн зүгээс сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ