АЙДАС

ХДХВ/ДОХ-ын халдвар анх гарч байхад “AIDAS”, хүн төрөлхтнийг хиаруулах тахал гэж байв. Тэгвэл өнөөдөр жинхэнэ утгаараа АЙДАС-т автчихлаа.
Коронавирусын халдварын тархалт цаг мөч бүрд нэмэгдэж байгаа энэ үед “Сүх далайтал үхэр амар” гэгчээр хилээрээ “Эвий минь эх нутагтаа ирж байгаа юм” гээд оруулаад байсны гор болж байж магадгүй болоод явчихлаа.
Улсын онцгой комиссын хуралдаан даруй даруйхан болсон ч хилээ хаах тухай нэг шийдэлд хүрээгүй. “Хаалаа” гэж байгаа ч “Тавтай морил корона” гэх шиг хүмүүсийн халууныг үзэж, асуумж бөглүүлсэн болоод оруулаад л авчраад л байсан.
Хил дээр ирсэн хүн “Намайг оруулахгүй болчих вий” гэх бодол нь давамгайлаад үнэн зөв мэдээлэл өгөх нь юу л бол гэх хар төрж байна.
Бусад улсууд шалгаж нэвтрүүлж байгаа гэх ч ирсэн хойноо халуураад байдаг...
Гэхдээ Эрүүл мэндийн яамны зүгээс  хийж мэдээлэд итгэхээс өөр аргагүй. Тэгж гэмээнэ сэтгэл тайтгарна.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс амны хаалт хийхийг сануулж анхааруулж байгаа ч иргэдийн зүгээс нэг их ойшоохгүй байгаа. Энэ нь мэдээлэл хийж байгаа мэргэжлийн байгууллагуудын төлөөллүдтэй ч холбоотой.  Улсын онцгой комиссынхон хуралдаад гарч ирэхдээ нэг нь ч маск зүүгээгүй харагдав. Онцгой гэсэн нэрнээс нь айгаад  элдэв өвчин халддаггүй юм болов уу.
Гэсэн ч аюулт өвчнөөс ард иргэдээ сэрэмжлүүлье гэвэл өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Ядаж л "АЙДАС" бага  шүү дээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ