Setguul.mn

"Хоёр өөр" шийдвэр гаргасан шүүгч Г.Энхтунгалагийг "цалинтай сургалтад суулгах" эрхээр "ШАГНАЖЭЭ"...

Хуваалцах:
"Хоёр өөр" шийдвэр гаргасан шүүгч Г.Энхтунгалагийг "цалинтай сургалтад суулгах" эрхээр "ШАГНАЖЭЭ"...

Шүүх танхимд уншсан шүүхийн шийдвэр, бичгээр албажуулсан шүүхийн шийдвэр нь зөрүүтэй үйлдэлийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг гаргажээ. Тодруулбал, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг "Шүүх хуралдаан дээр уншиж сонсгосон шийдвэрээсээ тэс өөр шийдвэрийг бичгээр албажуулан гаргасан" байх бөгөөд энэ асуудлыг Шүүхийн сахилгын хороогоор хэлэлцсэн байна. 

Хүний ирээдүйг алхаар цохиж шийддэг шүүгч "ХОЁР ӨӨР" шийдвэрийг гарсан нь шүүгчийн ёс зүйд үл харших, шударга ёсыг хангах шүүхийн институцийн зарчмыг зөрчсөн үйлдэл боллоо. 

Энэ бол Шүүхийн тухай хуулийн 50.1.23-т заасан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн сахилгын том зөрчил юм. ​Сахилгын хороо дээрх зөрчлийг хэлэлцэхдээ анх "Огцруулах" сахилгын шийтгэл оногдуулсан байв. ​Гэтэл хянан үзэх хуралдаанаар уг шийтгэлийг гэнэт хөнгөлж, ердөө "Бүрэн эрхийг нь 3 сар түдгэлзүүлж, цалинтай сургалтад суулгах" төдийхөн болгон өөрчилсөн байх аж.

    Улмаар Улсын Дээд шүүх (2026.10.26-ны өдөр) энэхүү хөнгөлсөн шийдвэрийг нь хэвээр үлдээжээ. ​Яагаад огцрох шийтгэл сонссон шүүгч ердөө гурван сар "амраад" буцаад ажилдаа орохоор болов… ​Энд хуулийнхны "ураг төрөл"-ийн сүлжээ бий эсэх хардлага төрж буй.

    Хуулийн салбарынхны дунд тархаад буй мэдээллээр шүүгч Г.Энхтунгалагийн гэр бүл, төрөл садны сүлжээ дээрх шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлага байна.

Түүний холбоо хамаарлыг сөхвөл: ​

Төрсөн эх Ц.Тогоохүү: Гавьяат хуульч, тэтгэвэрт гарсан нөлөө бүхий шүүгч асан.

​Үеэл Ц.Оч: Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгч

​Үеэл Ц.Одмаа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

    ​Хуулийн салбарт ээж, үеэлүүдээрээ "эзэн" суусан энэхүү "шүүгчдийн ураг төрлийн" сүлжээ бодитоор ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн үү, эсвэл тэдний нөлөөгөөр "шийтгэл" нь хөнгөрөв үү гэдгийг олон нийт тайлбарлахыг шаардаж байна…

Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?

Сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд setguul.mn сайт хариуцлага хүлээхгүй.

  • Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!